Нийт нутгийн 80 орчим хувьд өвөл-хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй гарчээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийт нутгийн 80 орчим хувьд өвөл-хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй гарчээ

77-6rl4cgh1bg3nz1yvllvj9yxp28vz1e6bcj0lvgtzups-6wh90iwcv22gnywb1p8krgt9kn4rim37jfiqa5zb1hc.jpg

/2021.09.06/ Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2021-2022 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, талбай, малын тоо зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргасан байна.

Тооцооллоор, нийт нутгийн 80 орчим хувьд буюу Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Дорнодын нутгаар зуншлага сайн гэсэн дүгнэлт гарсан байна.

Мөн Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Хэнтийн ихэнх, Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Сүхбаатарын зарим нутгаар зуншлага сайн, Дундговь, Өмнөговь, Говь-Алтай, Дорноговь, Сүхбаатарын зарим сумдын нутгаар муу, бусад нутгаар дунд буюу зуншлага оройтсон, ургамал гандаж хатсан байдалтай байна гэжээ.

Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Архангай, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар аймгуудын зарим сум, багийн нутгаар даац хэтэрсэн байна.

Гамшгийн үед ажиллахад шаардлагатай техник хэрэгслийг хүлээлгэн өгчээ
Гамшгийн үед ажиллахад шаардлагатай техник хэрэгслийг хүлээлгэн өгчээ
 
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.