Өвөрхангай аймагт Ид шидийн орон байгуулах төслийн ажил эхэллээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өвөрхангай аймагт Ид шидийн орон байгуулах төслийн ажил эхэллээ

/2023.04.26/: Өвөрхангай аймагт хүүхэд хамгаалал хөгжлийн Ид шидийн орон төв баригдахаар болжээ.

“Лантуун дохио” төрийн бус байгууллага Ид шидийн орон төслийг Улаанбаатар хотын Баянхошуу, Улиастай, орон нутагт Дундговь аймагт амжилттай хэрэгжүүлсэн.

Харин энэ жил Хөвсгөл, Хэнтий, Архангай, Өвөрхангай, Увс, Ховд аймгуудад төслийг хэрэгжүүлэхээр сайн дурын ажлаа эхлүүлжээ.

Энэ төсөл бол сайн дурын үндсэн дээр хандивын санхүүжилтээр босдог төсөл бөгөөд Өвөрхангай аймагт ч энэ жишгээр баригдах аж. Уг төвийг барих газар бэлэн болсон бөгөөд Өвөрхангай аймгийн залуус нэгдэж, энэхүү төслийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм.

Хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийг байгуулснаар орон нутгийн хүүхдүүдэд хамгааллын үйлчилгээг үзүүлэх, урлаг, спортоор хичээллэх, хөгжих, суралцахад ээлтэй, ногоон орчныг бүрдүүлэх боломжтой болох юм.

Тус төрийн бус байгууллагын хамт олон Монгол Улсынхаа ирээдүй болсон хүүхэд, багачуудынхаа сурч боловсрох, хөгжих боломжийг бүрдүүлэх энэхүү “Ид шидийн орон Өвөрхангай” төслийг дэмжиж ХАНДИВ өргөхийг хүсэж байгаа аж.

Эмч Х.Марта: Эмэгтэй 55, эрэгтэй 45-аас дээш насныхан зүрхний өвчлөлөөр өвдөх ЭРСДЭЛТЭЙ
Эмч Х.Марта: Эмэгтэй 55, эрэгтэй 45-аас дээш насныхан зүрхний өвчлөлөөр өвдөх ЭРСДЭЛТЭЙ
 
П.Наранбаяр: Сурагчид сонголт хийж сурна гэдэг нь боловсролын маш том үзүүлэлт
П.Наранбаяр: Сурагчид сонголт хийж сурна гэдэг нь боловсролын маш том үзүүлэлт
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.