/2023.04.24/: Судан улсын нийслэл Хартум хотод зэвсэгт хүчин болон хагас цэрэгжсэн бүлэглэлийн хооронд зэвсэгт болж байгаа бөгөөд манай улсын 2 иргэн тус бүс нутагт гацсан тухай бид өмнө нь мэдээлж байсан.
Харин өнөөдөр Гадаад харилцааны яамнаас тухайн иргэдийг татаж авах ажил хийгдэж байгаа эсэхийг тодрууллаа.
Гадаад харилцааны яамнаас "Хартум хотод байсан 2 иргэн өчигдөр орон нутгийн цагаар 09:00 цаг (Улаанбаатарын цагаар 15:00)-ийн орчимд НҮБ-аас зохион байгуулсан нүүлгэн шилжүүлэх ажиллагааны хүрээнд автобусаар Суданы Порт Судан хот руу явсан.
Хартум хотоос Порт Судан хот хүртэл 900 орчим км бөгөөд иргэд өнөөдөр аюулгүй байрлалд буюу Порт Судан хотод очихоор байна. Иргэд Порт Судан хотод очсоны дараа эргэн мэдээлэх болно" гэв.