Монгол Улс, БНПУ-ын худалдааны эргэлт 98,3 сая ам доллар байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улс, БНПУ-ын худалдааны эргэлт 98,3 сая ам доллар байна

БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ЗБИГНЕВ РАУ МАНАЙ УЛСАД  АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙВ - Гадаад харилцааны яам

//2023.04.24/: Монгол Улс, БНПУ-ын худалдааны эргэлт 2022 оны байдлаар 98,3 сая ам доллар байна.

“Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн хэлэлцээр”-т (50сая евро) 2017 оны тавдугаар сарын 09-ний өдөр гарын үсэг зурсан.

Зээлийн хугацаа 33 жил, зээлийн хүү 0,15 хувь. Нөхцөлт зээлийн Ерөнхий хэлэлцээрийн хугацааг 2021 онд дахин сунгаад байна.

Зээлийн хөрөнгөөр аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих, гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэх хээрийн хөдөлгөөнт II шатлалын эмнэлэг барих, Эрдэнэт хотын хатуу хог боловсруулах үйлдвэр байгуулах, хог хаягдлыг татан зайлуулах менежментийг сайжруулах, орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглогдсон автомашин ханган нийлүүлэх зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлээд байна.

1990 оноос өмнө БНПУ-ын зээл, тусламжаар:

  1. Дарханы царууц тоосго, шохойн үйлдвэр /1966 он/
  2. Улаанбаатарын Хөнгөн бетоны үйлдвэр /1966 он/
  3. Хархорины дулааны цахилгаан станц /1970 он/
  4. Улаанбаатарын мод боловсруулах комбинат /1971 он/
  5. Улаанбаатарын спиртийн үйлдвэр /1974 он/
  6. Хархорины спиртийн үйлдвэр /1974 он/
  7. Улаанбаатарын Халиман цавууны цех /1975 он/
  8. Чойбалсангийн царууц тоосгоны үйлдвэр /1985 он/
  9. Улаанбаатарын Нэхээсгүй эдлэлийн үйлдвэр /1989 он/ байгуулж байжээ.

Л.Оюун-Эрдэнэ “Сэлбэ” дэд төвийн дулааны станцын үйл ажиллагаатай танилцаж байна
Л.Оюун-Эрдэнэ “Сэлбэ” дэд төвийн дулааны станцын үйл ажиллагаатай танилцаж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.