/2021.09.06/
Төмөр замын мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр өнгөрсөн 04-р сард “Дабльфиш” ХХК-ийн дэргэдэх Төмөр замын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж байсан.
Талуудын санамж бичгийн хүрээнд тусгагдсан ажлууд биелэлээ олж өнгөрсөн Баасан гарагт Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь төмөр замын мэргэжил сургалтын төвийн нээлт амжилттай болж өндөрлөлөө.
Шинэ төмөр замын төслүүд эрчимтэй хэрэгжиж буй энэ цаг үед төмөр замын нарийн мэргэжлийн боловсон хүчний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа.
Нээлтийн үеэр Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал “Манай компани боловсон хүчний нөөц хэрэгцээгээ сүүлийн 30 жилээр тодорхойлсон. Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад ойрын 2-3 жилийн хугацаанд 2000-3000 шинэ ажлын байр, боловсон хүчний хэрэгцээ байна” хэмээн онцолж нийгмийн хэрэгцээ шаардлагыг дагаад өөрсдийн гараар барьж буй төмөр замын дээр эхний ажил дээр гарах нийт оюутнуудад сурлагын өндөр амжилтыг хүслээ.
Тус МСҮТ нь 2021-2022 оны хичээлийн жилд өртөөний жижүүр, төмөр замын замчин, зүтгүүрийн туслах машинч, илчит тэрэгний засварчин, вагон үзэгч, засварчин, ачаа вагон хүлээлцэгч зэрэг зургаан ангид 240 гаруй суралцагчийг элсүүлээд байна.