/2021.09.06/
Цэвэрлэх бригад Мексикийн Marchard булангийн ойр нутагт өнгөрсөн долоо хоногт болсон Айда хар салхины улмаас асгарсан газрын тосны эх үүсвэрийг тогтоохоор ажиллаж байна.
Өнөөг хүртэл үргэлжилэн асгарч буй газрын тос нь Луизиана мужийн Порт-Фуршона-аас хойд зүгт 3км-ийн зайд далайн өрөмдлөг хийж байгаа ба түүнээс эхтэй байж магадгүй байна. Ассошиэйтед Пресс агентлагийн Лхагва гарагт анх нийтэлсэн агаарын зураг дээр дээрх байршил нь нэлээд урттай хүрэн, хар өнгөтэй газрын тосны толбо байсан байна.
АНУ-ын Мексикийн булангийн эрэгт цохилт өгсөн хамгийн хүчтэй хар салхинуудын нэг Айда өнгөрсөн Ням гарагт Луизиана мужийн нутгаар өнгөрч бүхэл бүтэн сууринг устгасан юм. Одоог хүртэл нэмэгдсээр буй газрын тос далайд байгаа бөгөөд Луизианагын эрэгт нөлөөллөхгүй байгаа бололтой.
Усанд асгарсан газрын тосны хэмжээний талаар ямар ч тооцоо байхгүй ба Бямба гарагт сүүлийн үеийн хиймэл дагуулын авсан зургаас үзвэл Мексикийн булангийн эрэг дагуу зүүн зүгт арав гаруй миль үргэлжилсэн байгаа нь тогтоогджээ.
АНУ-ын эргийн хамгаалалтын хэвлэлийн төлөөлөгч "Далайн гүн дэх газрын тосны турбаны цоорсон хэсгийг олохоор ажиллаж байна" хэмээн мэдэгдсэн байна.
Эх үүсвэрийг тогтоосны дараа эргийн хамгаалалт, хамтран ажилладаг агентлагуудын хамт нөхөн сэргээх, эх үүсвэрийг хяналтанд авах төлөвлөгөөгөөр ажиллах болно гэж тэр нэмж хэлэв.
Эх сурвалж: The Guardian