ДЭМБ-аас 13 аймагт шуурхай удирдлагын төв байгуулах тоног төхөөрөмжүүдийг хандивлалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДЭМБ-аас 13 аймагт шуурхай удирдлагын төв байгуулах тоног төхөөрөмжүүдийг хандивлалаа

May be an image of 6 people, people standing and indoor

/2023.03.27/: Дэлхийн нийтээр тархсан Ковид19 цартахлын үед манай улс нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээг шуурхай авч эдийн засгийн хувьд хохирол багатай даван туулсан цөөхөн орны нэг болсон.

Монгол Улсад нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед мэдээлэл солилцох, эрсдэлийн үнэлгээ хийх, тохиолдлын удирдлагын тогтолцооны горимоор ажиллаж, хариу арга хэмжээг шуурхай авах зорилгоор 2014 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр ЭМЯ-нд "Шуурхай удирдлагын төв"-ийг байгуулсан түүхтэй.

Үүнээс хойш үе шаттайгаар Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон 4 аймаг, Нийслэлийн эрүүл мэндийн газарт Шуурхай удирдлагын нэгжийг тус тус байгуулсан юм.

May be an image of 11 people and people standing

Өнөөдөр ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газраас Үндэсний төвүүдийн Шуурхай удирдлагын нэгжийн үйл ажиллагааг өргөжүүлэх, бэхжүүлэх зорилгоор шинээр 13 аймаг (Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Ховд, Хэнтий, Сүхбаатар, Увс)-т Шуурхай удирдлагын төвийг байгуулахад шаардлагатай SMART интерактив дэлгэц, суурин болон зөөврийн компьютер, хувилагч, хэвлэгч машин, зургийн аппарат зэрэг 7 нэр төрлийн 39 сая төгрөгний тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Мөн халдварт өвчин бүртгэгддэг, хүн ам олноор сууршсан нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсгэх эрсдэлт Ховд, Өвөрхангай аймгийн сумдын Эрүүл мэндийн төвийг суурин болон зөөврийн компьютерээр хангалаа.

May be an image of 4 people, people standing and indoor

Цаашид орон нутагт шуурхай удирдлагын тогтолцооны чадавхийг үе шаттайгаар бэхжүүлэх бөгөөд энэ онд нэмж Булган, Орхон, Говьсүмбэр, Төв аймагт Шуурхай удирдлагын нэгжийг байгуулна.

Ингэснээр Үндэсний хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээний бэлэн байдлын тогтолцоог бэхжүүлснээр болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед шуурхай мэдээлэл солилцож, хариу арга хэмжээ авч эрүүл мэндийн болоод эдийн засгийн хохирол багатай даван туулах боломж бүрдэж байна.

Эх сурвалж: ЭМЯ

Айлуудыг орчны 50 метр хүртэлх талбайгаа цэвэрлэж хэвшихийг уриаллаа
Айлуудыг орчны 50 метр хүртэлх талбайгаа цэвэрлэж хэвшихийг уриаллаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.