Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно

/2023.03.10/ Прокурорын газраас Д.Мөнх-Эрдэнэд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, улмаар хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Шүүх хуралдааныг энэ сарын 2-ны өдрийн 09.00 цагт товлосон боловч шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч шүүх хурал давхацсан тул хуралдааныг гуравдугаар сарын 10-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулаад буй юм. Товлосон хугацааны дагуу өнөөдөр шүүх хурал болно.

Эргэн сануулахад, Д.Мөнх-Эрдэнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан юм.

Нисгэгч, нисэхийн инженер мэргэжлээр Катарт үнэгүй суралцах боломжтой боллоо
Нисгэгч, нисэхийн инженер мэргэжлээр Катарт үнэгүй суралцах боломжтой боллоо
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.