/2023.03.10/: ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Катар улсад хийж буй айлчлалын хүрээнд Катар улсын Тээврийн сайд Жасим Бин Саиф Ахмед Ал Сулейтай уулзлаа.
Уулзалтаар онгоцны нисгэгч, нисэхийн инженер зэрэг гол мэргэжилтнүүдийг агаарын тээврийн салбарт дэлхийд тэргүүлэгч Катар улсад үнэ төлбөргүй сургахаар тохиролцсон байна.
Уг уулзалтаар:
- Иргэний нисэхийн салбарын мэргэжилтнүүдийг Катар улсад үнэ төлбөргүй сургах
- Монголд Хуурай боомт байгуулахад техникийн туслалцаа үзүүлэх
- Монгол Улсад хэрэгжүүлэх гэж байгаа томоохон төслүүд дээр хэрхэн хамтарч ажиллах талаар Ажлын хэсэг байгуулж судлахаар харилцан ярилцаж тохиролцжээ.
ЗТХ-ийн сайд мөн айлчлалынхаа хүрээнд Доха хотноо Монгол Улсаа сурталчлах "Welcome to Mongolia" арга хэмжээнд оролцсон байна.