МИНИЙ ТУРШЛАГА №18: Эрт илрүүлэгт хамрагдсан нь
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МИНИЙ ТУРШЛАГА №18: Эрт илрүүлэгт хамрагдсан нь

/2023.3.9/ “Эрт илрүүлэгтээ орно уу” гэдэг урилга ирэх юм болов уу гэж хүлээсээр нэг жилийг өнгөрүүлсэн. Тийм урилга ирэхгүй юм байна лээ.

Харин харъяа өрхийн эмнэлэгтээ хандаж, бүртгүүлээд, цагаа авна. Мөн аль эмнэлэгт үзүүлэхээр хуваарилагдсанаа мэдэж болно. Эрт илрүүлэгт хамрагдахын тулд 2019 оноос хойш эрүүл мэндийн даатгалаа мөн төлсөн байх ёстой юм билээ.

Эрт илрүүлэгт хамрагдахад хоёр өдөр хувааж үзэж байсан. Эхний удаад бүх шинжилгээнүүдийг аваад, рентгенд харуулж, ходоодоо дурандуулна. Эмэгтэйчүүд нэмэлтээр шинжилгээ өгнө. Дараагийн удаагийн үзлэгээ хэзээ хийхээ тухайн эмнэлэг нь хэлнэ. Дараагийн үзлэгээр бүх төрлийн эхо-д харуулна.

Эхний удаад үзүүлэхдээ шээсний шинжилгээгээ авч очих бол эхо-д харуулахаар очихдоо давсгандаа шээстэй байвал эхо-д харуулахад давсгаа харуулах ач холбогдолтой юм билээ.

Эрт илрүүлэгт очихоосоо өмнө имонголиа руу ороод, эмнэлэгийн үзлэг шинжилгээний асуулгаа бөглөчихөөд очвол их зүгээр юм билээ. Тэгэхгүй бол хүмүүсийн дэргэд хаана ажилладаг, өмнө нь ямар өвчин тусаж байсан гээд бүх зүйлээ хариулах хэрэг гарна.

Шинжилгээ өгөх өглөө нь юу ч идэж, уухгүйгээр очих ёстой. Эхлээд цус, шээсний шинжилгээгээ өгчихөөд, дараа нь ходоодны дурандаа хурдхан орчихвол зүгээр юм билээ. Хамгийн их оочертой, цаг авдаг нь ходоодны дуран байсан.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ зургийг тасдаж явуулсан хэрэглэгчийн цахим хаяг 3 хоног ажиллагаагүй болно
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ зургийг тасдаж явуулсан хэрэглэгчийн цахим хаяг 3 хоног ажиллагаагүй болно
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 хоногт хэрэгжүүлэх ажлын албан даалгавар гаргалаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 хоногт хэрэгжүүлэх ажлын албан даалгавар гаргалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.