/2023.03.09/: Хиймэл оюун ухаан хөгжихийн хирээр цахим платформууд нийтлэлд тавигдах шалгуурыг хиймэл оюун ухаанд хариуцуулах болсон.
Энэ нь маш олон давуу талуудыг олгодог ч зарим тохиолдолд андуурч арга хэмжээ авагдах тохиолдол гардаг.
Тэгвэл сүүлийн өдрүүдэд мета буюу фэйсбүүк, инстаграм платформ дээр хүмүүс нэгэндээ доорх зургийг дамжуулан "энэ зургийг кроплоод өгөөч" хэмээн явуулах болжээ. Гэвч хэрвээ танд энэхүү зураг ирээд та тасдаж янзлаад буцаан явуулсан тохиолдолд таны мета бүртгэлүүдийг 3 хоногийн хугацаанд ажиллагаагүй болгох аюултай юм.
Үүнийг сэтгүүлч миний бие хуурамч цахим хаяг нээн шалгаж үзсэн бөгөөд уг зургийг янзлан буцаан явуулсны дараа миний хуурамч хаяг автоматаар гарч дахин нэвтрэх үйлдэл хийхэд 3 хоногийн хугацаатай түдгэлзсэн тухай мэдэгдэл харагдсан юм.
Мөн энэ тухай маш олон хүмүүс нийтлэж байгаа бөгөөд ихэнх хүний хаяг 3 хоног өнгөрсөн хэдий ч түдгэлзсэн хэвээр байгаа тухай бичиж байгаа тул сэрэмжлүүлэх үүднээс энэхүү мэдээллийг хүргэж байна.