/2022.12.21/: Нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой цаг үеийн мэдээллээр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийж байна.
УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн: Сэтгүүлчид та бүхэн өнөөдрийн болсон явдлын гэрч. Эрх баригчид юм л бол сөрөг хүчин рүүгээ дайрдгаа болих хэрэгтэй. Эрх мэдэл өнөөдөр хэнд байна, эрх мэдэл байгаа газар бүх л хулгай байдаг. Бизнес эрхлэгчид улстөрийн салбарт орж ирсэн. Миний хувьд 40 мянган жолоочийг би бэлтгэсэн. 2 мянган мэрэгжилтэй ажилтныг ажлын байраар хангасан. Би ажил олгогч эмэгтэй. Одоо эрх баригчид хулгай, луйвраа дарахын тулд сөрөг хүчин рүү, тээврийн жолооч нар луу, тээврийн компани руу, бизнес эрхлэгчид рүү дайрч байна. Сүүлийн 6 жил хэнд эрх мэдэл, тамга байсан юм.
Хэрвээ Монголын нийгэм эрүүл саруул байгаа бол, хэвлэлийн эрх чөлөөг дээдлэж байгаа бол үнэн мөнийг сэтгүүлчид мэдээлэх үүрэгтэй. Надад прокурорын байгууллагаас ирсэн ямар нэгэн бичиг ирээгүй байна. Хэрвээ ирсэн тохиолдолд шалгуулна гэж бодож байгаа. Улс төрд орсон цагаас хойш намайг маш олон гүтгэлэг дагаж ирсэн. Өнөөг хүртэл би улс төрч хүний хувьд миний сонгосон зам хэмээн чимээгүй явсан. Түүнээс биш хулгай, луйвар хийсэндээ чимээгүй яваагүй юм.
МУ-ын нийт тээврийн салбарт 20 мянган жолооч, 450 орчим нүүрстээврийн компаниуд үйл ажиллагаа явуулдгийн нэг нь миний компани байсан. Би нүүрстээврийн үйл ажиллагаа явуулдаг байсныгаа нуугаагүй. Гэхдээ нүүрс тээврийн компаниуд хулгай хийх, гаалиар нүүрс гаргах ямар ч эрх мэдэл байхгүй. Бид нар хилийн цэргээр яаж гарах вэ? гаалиар яаж гарах вэ, Хятадын хил гаалийг яаж аргалах вэ? тийм боломж байхгүй гэв.