О.Цогтгэрэл: Ардчилсан намын бүлгээс тавьсан шаардлагуудыг биелүүлэхгүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Цогтгэрэл: Ардчилсан намын бүлгээс тавьсан шаардлагуудыг биелүүлэхгүй байна

/2022.12.21/: Нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой цаг үеийн мэдээллээр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийж байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Иргэдийн жагсаал цуглаан зэрэг болж байгаа нөхцөл байдлаас шалтгаалж сөрөг хүчний 9 гишүүн гарын үсэг зурсны үндсэн дээр Нээлттэй сонсголыг УИХ дээр нээлттэй явуулья гэж манай бүлгээс санаачилсан.

Ингэхдээ одоогоос 6 хоногийн өмнө УИХ-ын даргад АН-ын бүлгээс шаардлага хүргүүлсэн. Үүнд:

1. Олон хүнийг оролцуулах боломжийг бүрдүүлэх үүднээс Засгийн газрын ордонд бус Соёлын төв өргөөнд зохион байгуулах.

2. Энгийн иргэд, жагсагчдын төлөөллөөс 1000 хүн оролцуулах боломжийг бүрдүүлье.

3. Иргэдэд асуулт асууж, хариулт авах боломжийг нээлттэй олгож сонсголыг цагийн хязгааргүй явуулья гэсэн үндсэн шаардлагуудыг тавьж байсан.

Гэтэл өнөөдрийн нөхцөл байдалд 4 танхимд хуваачихсан. Иргэд өөр танхимд зурагтаар сонсголыг үзээд сууж байна. Үндсэн танхимд нь дарга нар тойроод суучихсан байхад иргэдийн мэдээлэл авах эрх зөрчигдөж байна.

Одоо их танхимд зохион байгуулагдаж байгааг бид нар зөв зүйтэй гэж бодож байна хэдийгээр Соёлын төв өргөөнд зохион байгуулаагүй ч гэсэн. Харин одоо цагийн хязгааргүйгээр зохион байгуулах шаардлагатай байна.

ШУУД: Осголтын байдалтай зарим жагсагчдыг хүчээр эмнэлгийн автомашинд суулгалаа
ШУУД: Осголтын байдалтай зарим жагсагчдыг хүчээр эмнэлгийн автомашинд суулгалаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.