/2022.12.20/: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөдөө аж ахуйн сайд Воитов Азиз Ботировичтай энэ оны 11 дүгээр сард хийсэн цахим уулзалтын үеэр мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс” байгуулах төслийн хүрээнд хамтран ажиллах тухай санал солилцсон билээ.
Үүний дагуу Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун нар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Мал эмнэлэг, мал аж ахуйн хөгжлийн хорооны удирдлагуудтай цахим хурал хийлээ.