ЖАГСААЛ: Иргэдэд Соёлын төв өргөөг нээж өглөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЖАГСААЛ: Иргэдэд Соёлын төв өргөөг нээж өглөө

/2022.12.20/ Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрсийг зарлахыг шаардсан залуучуудын жагсаал 17 дахь өдрөө үргэлжилж байна.

Тэдний хувьд суулт зарлаж, Сүхбаатарын талбайд 11 дэх өдрөө хонож байгаа юм. Тиймээс зарим УИХ-ын гишүүд болон жагсагчдын зүгээс Төрийн ордны зүүн талд байрлах Соёлын төв өргөө /СТӨ/-г нээж өгөх санал гаргаасн байдаг. Учир нь тэднийг ариун цэврийн өрөө орох, лайв хийх, хоол цайгаа идэж уух боломжоор хангах ёстой гэж үзэж байгаа юм. Тиймээс үүний дагуу өнөөдөр тэдэнд СТӨ-г нээж өгчээ.

Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид ирүүлсэн хүсэлтийн дагуу СТӨ-ний гурван өрөөг ашиглуулахаар болсон байна. Хүйтний эрч чангарч буй энэ өдрүүдэд СТӨ-ний нэг өрөөнд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх бол, нэг өрөөнд цагдаагийн алба хаагч нар байрлаж, аюулгүй байдлыг нь хангана. Түүнчлэн жагсагчдад дулаацах, амрах зориулалтаар нэг өрөөг гаргаж, мөн СТӨ-ний ариун цэврийн өрөөг ашиглуулахаар болжээ.

“Нүүрсний хулгайчдын нэрсийг зарлаж буй УИХ-ын гишүүд сонсголд ирж, тайлбараа өг“
“Нүүрсний хулгайчдын нэрсийг зарлаж буй УИХ-ын гишүүд сонсголд ирж, тайлбараа өг“
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.