Харилцаа холбооны зохицуулах хороонд шаардлага хүргүүлжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Харилцаа холбооны зохицуулах хороонд шаардлага хүргүүлжээ

/2022.12.07/: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт “2015 онд 80-90 Мгц дээр зөвхөн 4 радиод долгионы тендер өгснөөр Япон стандартын буруу хүрдтэй болон Европ стандартын зөв хүрдтэй автомашинд эдгээр 4 радио нь шууд цацагдах боломжтой болж, бусад 33 радио нь зөвхөн зөв хүрдтэй Европ стандартын автомашинд цацагдах болсон нь шударга өрсөлдөх нөхцөлийг хязгаарлан, цөөнхөд давуу эрх бий болгохын зэрэгцээ 90-108 Мгц давтамж дээр эфирээ дамжуулдаг 33 радиогийн эрх ашгийг зөрчиж байна” гэсэн гомдлыг “Монголын FM радионуудын нэгдсэн холбоо”-оос ирүүлсэн.

Уг гомдлыг Өрсөлдөөний тухай хуулийн хүрээнд хянаж үзэхэд Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйл, “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагаас өрсөлдөөнийг хязгаарлахыг хориглох” гэж...; 13.2.7-д “аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн” гэж заасныг зөрчсөн нь тогтоогдлоо.

Иймд илэрсэн зөрчил дутагдлыг арилгаж, Улаанбаатар хотод тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа нийт радиод аль ч хүрдтэй автомашинд эфирээ цацах техникийн боломж олгож, биелэлтийг энэ сарын 25-ны дотор албан бичгээр ирүүлэх тухай Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлагыг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүллээ.

May be an image of text

8 тэрбум дахь иргэнээр тодорсон монгол хүү төрсний гэрчилгээгээ авчээ
8 тэрбум дахь иргэнээр тодорсон монгол хүү төрсний гэрчилгээгээ авчээ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.