/2022.12.07/ Дэлхийн хүн ам 2022 оны арваннэгдүгээр сарын 15-нд найман тэрбумд хүрсэн билээ.
Тухайн өдөр Австрали улсад төрсөн А.Мэргэн хүүг 8 тэрбум дахь иргэнээр тодруулаад байсан юм. Тэгвэл тэрээр аав, ээж, эмээгийн хамт Элчин сайдын яаманд ирж, төрсний гэрчилгээгээ авчээ.
Үүнээс гадна Филиппин Улсад мэндэлсэн Винис Мабанса охиныг мөн найман тэрбум дахь иргэн хэмээн зарласан байдаг. Харин холбогдох албаныхан нарийн тодорхойлох боломж байдаггүй учир тухайн өдөр төрсөн хүмүүсийг хамруулдаг гэж мэдээлж байсан юм.
Ташрамд дурдахад, дэлхийн хүн ам 2030 он гэхэд дэлхий 8,5 тэрбум, 2050 онд 9,7 тэрбум, 2100 онд 10,4 тэрбумуулаа болох тооцоолол байна.