/2022.12.05/: Өчигдрөөс эхлэн хоёр дахь өдрөө үргэлжилж буй жагсаал цуглаантай холбогдуулан зарим ААН, байгууллагуудын ажилчид ажил хаялт зарлах талаар сошиал орчинд яригдаж байна.
Харин жагсаал цуглаантай холбогдуулан Эрдэнэс Тавантолгой компаний ажилчдад эрт тарах тухай цахим шууданг тус компаний нэр бүхий ажилтан бусад ажилчдын ажлын цахим шууданд илгээсэн байна. Энэ талаар тус компаниас залруулга мэдээ гаргасныг хүргэж байна.
ЗАЛРУУЛГА
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат компанийн зарим удирдлагуудын хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь салбарт 12 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд ажиллаж байгаа бөгөөд Хууль, эрх зүйн газрын мэргэжилтэн өнөөдрийн жагсаал цуглаантай холбоотойгоор компанийн ажилтнуудыг ажлын цагаасаа эрт тарах утгатай буруу ташаа мэдээлэл агуулсан мэйлийг ажилтнуудын албан мэйл хаягаар дур мэдэн илгээж ташаа ойлголт төрүүллээ.
“Эрдэнэс Тавантолгой “ХК-ийн ажилтнууд одоогоор ажлын байрандаа хэвийн ажиллаж байгааг үүгээр мэдэгдэж байна.
Эх сурвалж: ЭТТ