/2022.12.05/ Өнгөрсөн 14 хоногийн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагын удирдлагууд мэдээлэл өгөв.
Энэ талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, хурандаа Б.Оюутболд:
-Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 5667 зөрчил бүртгэгдсэн нь 15.6 хувиар өссөн үзүүлэлт. Архидан согтуурч, зөрчил гаргасан 1459 иргэнийг эрүүлжүүлсэн. Архины сайн дурын эмчилгээнд 35 хүнийг хамрууллаа. Олон нийтийн газар зүй бусаар авирласан зөрчил, хуурамч дуудлага мэдээлэл өссөн гэлээ.
Мөн гэр оронгүй 159 иргэнийг бүртгэлжүүлж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Түүнчлэн бага, дунд ангийн хүүхдүүдийн дунд дээрэлхэлт нэмэгдсэн талаар мэдээллээ.