Тэрбум гаруй залуус сонсголын бэрхшээлтэй болох эрсдэлтэй
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тэрбум гаруй залуус сонсголын бэрхшээлтэй болох эрсдэлтэй

/2022.11.26/ Ойролцоогоор тэрбум гаруй хүүхэд залуус чихэвчнээс болж сонсголын бэрхшээлтэй болох эрсдэл үүслээ гэх судалгаа BMJ Global Health олон улсын сэтгүүлд нийтлэгджээ.

Учир нь хүүхэд залуус чихэвчээрээ дуу хөгжмийг зөвшөөрөгдөх хэмжээнээс дээгүүр буюу хэт чанга сонсох болсон нь дүлийрэх эрсдэлд хөтөлж байна.

Олон улсын судалгааны багийнхан 12-34 насны залуусын 24 хувь нь ийнхүү чангаар дуу хөгжим сонсдог болохыг тогтоожээ. Тиймээс Засгийн газрууд энэ талаарх бодлогын арга хэмжээ авах цаг нь болсныг сэрэмжлүүлсэн байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нийт 430 гаруй сая хүн сонсголоо алдаж буй талаар мэдээлсэн байдаг.

Эх сурвалж: The Guardian

Даваа гарагт бүх шатны сургуулиуд ЦАХИМААР ХИЧЭЭЛЛЭНЭ
Даваа гарагт бүх шатны сургуулиуд ЦАХИМААР ХИЧЭЭЛЛЭНЭ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.