СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойруулан анхааруулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойруулан анхааруулж байна

/2022.11.25/ Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 11 дүгээр сарын 26-ны өдөр Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймгийн нутгаар салхины хурд 18-24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.

Мөн 11 дүгээр сарын 26-ны өдөр Алтайн уулархаг нутгаар, 27-ны өдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Иймд, иргэн та

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;

-Онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байх

-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарах тохиолдолд тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;

-Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах 2023 оны төлөвлөгөөг баталлаа
Гамшгийн эрсдэлийг бууруулах 2023 оны төлөвлөгөөг баталлаа
 
ОБЕГ: Мөсний зузаан харилцан адилгүй, цөмөрч болзошгүй байна
ОБЕГ: Мөсний зузаан харилцан адилгүй, цөмөрч болзошгүй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.