Банк иргэнээс лавлагаа, тодорхойлолт шаардахааргүй боллоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Банк иргэнээс лавлагаа, тодорхойлолт шаардахааргүй боллоо

May be an image of 6 people, people standing and indoor

/2022.11.25/: Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, Үндэсний дата төв, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монгол банк “и-Монгол” академи хамтран лавлагааны дундын систем /lavlagaa.e-mongolia.mn/ хөгжүүлж, банкны салбарын дэмжлэгтэйгээр үйлчилгээнд нэвтрүүлж эхэллээ.

Иргэд “E-Mongolia”-aaс авсан лавлагаа, тодорхойлолтоо заавал хэвлэж, цаасан хэлбэрээр банканд өгч үйлчилгээ авдаг байсан бол одоо банкны үйлчилгээний ажилтан, эдийн засагч иргэнээс зөвшөөрөл авч, тус системээс мэдээллийг нь файл (pdf) хэлбэрээр татаж аваад, үйлчилгээ үзүүлдэг боллоо.

Өөрөөр хэлбэл банк иргэнээс лавлагаа, тодорхойлолт шаарддаггүй болж, цаасан хэрэглээг халлаa.

May be an image of 8 people, people standing and indoor

Эх сурвалж: ЦХХХЯ

Твиттер хаагдсан хаягуудад өршөөл үзүүлнэ
Твиттер хаагдсан хаягуудад өршөөл үзүүлнэ
 
ШИЙДВЭР: Чиг үүргийн давхардалтай 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа
ШИЙДВЭР: Чиг үүргийн давхардалтай 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.