/2022.11.25/: Twitter ирэх долоо хоногоос зарим хаагдсан хаягуудад "өршөөл" үзүүлнэ гэж Элон Маск мэдэгдэв.
"Хууль зөрчөөгүй эсвэл ноцтой спам хийгээгүй" хаягуудыг буцааж нээх эсэх талаар Твиттер хэрэглэгчдийн дунд санал асуулга явуулсны үндсэн дээр ийнхүү шийдвэрлэсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп гэх мэт хэд хэдэн эрхмүүдийг хаягийг аль хэдийн сэргээж эхэлсэн байна.
Маскийн санал асуулгад 3,1 сая гаруй Твиттер хэрэглэгч саналаа өгсөн бөгөөд тэдний 72,4 хувь нь "Тийм" гэж санал өгсөн байна.
Платформ дээр 118.7 сая дагагчтай Элон Маск санал асуулгын дараа нь "Ард түмэн саналаа өгсөн. Буцааж сэргээх үйл ажиллагаа ирэх долоо хоногоос эхэлнэ" гэж жиргэжээ.
Тэрээр ингэхдээ "Ард түмний дуу хоолой бол Бурханы дуу хоолой" гэсэн утгатай латин хэллэг ашигласан байна.
The people have spoken.
— Elon Musk (@elonmusk) November 24, 2022
Amnesty begins next week.
Vox Populi, Vox Dei.
Эх сурвалж: ВВС