Монголын гар буучид дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын гар буучид дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө

May be an image of 2 people, outdoors and text that says 'A WORLD SHOOT SAT NSDF PATTAYA THAILAND'

/2022.11.25/: Тайланд улсын Паттаяа хотод гар бууны спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 26-наас арванхоёрдугаар сарын 3-нд болно.

19 дэх удаагийн тэмцээнд манай улсаас Монголын практик буудлагын холбооны ерөнхийлөгч Д.Наранбаатарын удирдлага дор насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ангилалд Ц.Дашдэмбэрэл, Б.Алтанбагана, Д.Энхбаатар, Д.Хатанзаяа, эмэгтэйчүүдэд Э.Эрдэнэхалиу нар өрсөлдөх бол өсвөр үеийнхний хөвгүүдийн ангилалд Н.Амир, охидод Д.Намуун нар өрсөлдөхөөр Тайланд улсыг зорив.

Гурван жил тутамд зохион байгуулагддаг ДАШТ-д манай улсын тамирчид хоёр дахь удаагаа оролцох гэж байна.

Эх сурвалж: БТСУХ

Канад ирэх жил 435 мянган цагаач хүлээж авна
Канад ирэх жил 435 мянган цагаач хүлээж авна
 
Б.Лхагвасүрэн: Инфляц хоёр оронтой тоо руу орвол бид бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай болно
Б.Лхагвасүрэн: Инфляц хоёр оронтой тоо руу орвол бид бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.