/2022.11.25/ Канад улс 2025 он хүртэл нийт 1,5 сая цагаач иргэд хүлээн авах төлөвлөгөөгөө танилцуулжээ.
Ирэх 2023 онд гэхэд 465 мянган цагаачид хүлээн авна. Канад иргэд энд дургүйцэж байгаа. Гэвч Засгийн газар нь үүнийг үл харгалзан 1,5 сая цагаач хүлээн авах болсон шалтгаан нь тус улсын иргэдийн насжилт, үүнээс үүдсэн эдийн засгийн асуудлаа шийдэх боломж гэж харжээ.
Ер нь тус улсын 4 иргэн тутмын нэг нь өөр улсаас цагаачлан очсон хүмүүс байдаг. Энэ нь Их7-ийн улсууд дотроо хамгийн өндөрт тооцогдох статистик юм. Жишээ нь, АНУ-д нийт хүн амынх нь ердөө 14 хувь нь цагаачид байдаг. Их Британи мөн адил.
Гэсэн ч Канадын гадаад паспорт дэлхийн хамгийн хүчирхэг 8 дахь паспорт юм. Тиймээс энэ улсын иргэн болохыг хүсэхгүй хүн цөөхөн.
Улмаар, 2024 онд 485 мянга, 2025 онд 500 мянган цагаач хүлээж авна.
Эх сурвалж: Time