Гурван хүн эд ангид хавчуулагдаж, 1 хүн амиа алдсан осол болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гурван хүн эд ангид хавчуулагдаж, 1 хүн амиа алдсан осол болжээ

/2022.11.25/: Орон нутгийн замд суудлын автомашин жиип автомашинтай мөргөлдсөний улмаас хүний амь үрэгдсэн ноцтой зам тээврийн осол болжээ.

Тодруулбал, Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт автомашин мөргөлдөж хүн хавчуулагдсан гаргаж чадахгүй тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлаг өчигдөр өдрийн 17:00 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 4 км замыг туулан очиход Хэнтий аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Аллион” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн чиглэлд зорчиж явсан “Прадо” загварын автомашинтай мөргөлдсөн байжээ.

Ослын улмаас иргэн Э /33 настай эрэгтэй/, Н /38 настай эрэгтэй/, Н /10 настай, эмэгтэй/ нар автомашины эд ангид хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргасан бөгөөд иргэн Ш /30 настай, эмэгтэй/ амиа алдсан байсныг цогцсыг гарган аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн их эмч болон Цагдаагийн газрын Замын цагдаагийн даргад хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Эрс хүйтрэх үеэр ЕБС, цэцэрлэгийг цахимаар хичээллүүлэх албан бичиг хүргүүлжээ
Эрс хүйтрэх үеэр ЕБС, цэцэрлэгийг цахимаар хичээллүүлэх албан бичиг хүргүүлжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.