Б.Буянтогтох: Тамхины онцгой албан татварыг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр ажиллаж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Буянтогтох: Тамхины онцгой албан татварыг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр ажиллаж байна

/2022.11.11/ УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баярсайханаас Эрүүл мэндийн сайдад хандаж “Хүн амын нийтийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай” тавьсан асуулгын хариуг сонслоо.

Үүний дараагаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн залуучуудын электрон тамхины хэрэглээнд ямар зохицуулалт хийж ажиллаж байгаа талаар холбогдох албаны хүмүүсээс тодруулсан юм.

Үүний хариуд ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох:

-Энэ удаагийн Тамхины хяналтын тухай хуульд электрон тамхины хэрэглээг зохицуулах зүйл заалтууд орж ирж байгаа. Мөн дагалдах хууль болох Онцгой албан татварын тухай хуульд тамхины татвартай холбоотой асуудал багтсан. ДЭМБ-аас тамхины хор уршгийг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь тамхины албан татварыг нэмэгдүүлэх гэсэн судалгаа гаргасан байдаг. Тиймээс тамхины албан татварыг үе шаттайгаар нэмэгдүүлэх арга хэмжээ авах хуульд дээр ажиллаж байна гэлээ.

Нийтийн байр шатаж, нэг иргэн галд өртөж амиа алджээ
Нийтийн байр шатаж, нэг иргэн галд өртөж амиа алджээ
 
ШИЙДВЭР: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
ШИЙДВЭР: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.