/2022.11.11/: Урьд шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Залуус хотхонд Нийтийн байр шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 22 айлын нийтийн байранд иргэн Э-ийн 40 м/кв өрөө шатаж байсныг шуурхай ажиллаж бүрэн унтраасан байна.
Тус гал түймэрт иргэн Э 54 настай, эрэгтэй өртөж нас барсан. Галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор албаны хүмүүс ажиллаж байна.
Эх сурвалж: НОБГ