/2022.11.11/ Ардчилсан намаас мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Төсвийн алдагдал өндөр байгаа нь маш олон сөрөг талтай. Бизнес эрхлэгчид орлогогүй болно. Төр улам данхайна. Алдагдлыг өр зээлээр санхүүжүүлж төлдөг. Тэгэхээр энэ бүхнээс харахад ирэх оны төсвийн хуулийг дэмжих боломжгүй. Гэхдээ эрх баригч нам дийлэх олонх байгаа учир төсөв батлагдах нь гарцаагүй.
Эрх баригчид телевизээр ард түмний амьдрал сайхан байгаа, шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлж байна, удахгүй сайхан болно гэдэг мессежийг өнгөрсөн хугацаанд өгсөөр ирсэн. Гэвч бодит байдал дээр ажилгүйдэл их байна. Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь ядуу байна гэдэг байсан бол одоо хоёр хүн тутмын нэг нь ядуу байна. Монгол Улс 2023 онд дампуурах бодит эрсдэл үүслээ. Тэгсээр байхад ийм өндөр хэмжээний алдагдалтай төсөв батлах гэж байна. Магадгүй он гараад дахин төсвийн тодотгол хийх байх. Улсаараа дампуурах эрсдэлд бид алхам алхмаар ойртсоор байна гэв.