Чанарын шаардлага хангахгүй 800 кг махыг устгалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чанарын шаардлага хангахгүй 800 кг махыг устгалаа

/2022.11.10/ Дулааны аргаар мах боловсруулж байсан найман аж ахуй нэгжийн махнаас нянгийн хэмжээ хэтэрсэн зөрчил илэрсэн.

Тэгвэл өнөөдөр “Өлзийт тал” ХХК-ийн бэлтгэсэн 0.8 тонн махыг нянгийн хэмжээ хэтэрсэн гэдэг үндэслэлээр устгахаар Улаанчулуутын хогийн цэг дээр нийслэлийн ЗДТГ-ын мэргэжилтнүүд болон Мэргэжлийн хяналтын байгууллагын холбогдох албаныхан ажиллалаа.

Нийслэлийн зөвлөлийн устгалын комиссын нарийн бичиг н.Мөнхт:

-Хураагдсан, чанарын шаардлага хангахгүй 800 кг махыг устгах ажиллагааг өнөөдөр явуулж байна. Ахиад нь 500кг махыг устгах ажлыг хийнэ. Харин үлдсэн нь аж ахуйн нэгжээс шүүхэд маргаан үүсгэсэн. 10 орчим компани байгаа. Мах устгах процессын хувьд газар булаад шатаах замаар дээр нь шороо булна гэлээ.

Пауэрлифтингийн тамирчид ДАШТ-ыг зорьлоо
Пауэрлифтингийн тамирчид ДАШТ-ыг зорьлоо
 
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.