/2022.11.10/ Пауэрлифтингийн хэрэглэлтэй Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 12-20-нд Дани улсад болно. Тус тэмцээнд манай улсын долоон тамирчин оролцохоор эх орноосоо мордлоо.
ДАШТ-д Скандинавын хойгт гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор 83 кг-ын жинд ОУХМ Б.Дүвжид, 93 кг-д ОУХМ М.Галсайхан, 105 кг-д ОУХМ Х.Энхболд, -120 кг-д ОУХМ Т.Сайфолла, ОУХМ Ш.Чанарав, +120 кг-д Б.Хадбаатар, эмэгтэйчүүдийн 76 кг-д ОУХМ Б.Марал нар өрсөлдөх юм.