Самар түүхдээ байгальд хор хөнөөлтэй хандсан бол арга хэмжээ авна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Самар түүхдээ байгальд хор хөнөөлтэй хандсан бол арга хэмжээ авна

May be an image of tree and nature

/2022.11.03/: Самар бэлтгэхдээ байгаль орчинд хор хөнөөлтэй нөхцөл үүсгэсэн эсэх шалгалтын ажлын хэсгийг Архангай, Булган, Хөвсгөл аймгуудад гаргалаа.

Самар бэлтгэх, ашиглах зөвшөөрлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам олгодог бөгөөд зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдийн мэдээлэл бүрэн байдаг тул байгаль орчин (хуш мод)-д хор хөнөөлтэй хандсан бол хохирлыг нөхөн төлүүлэх, дахин зөвшөөрөл олгохгүй байх, хуулийн хариуцлага тооцох арга хэмжээг шууд авна.

Байгаль орчноо хамгаалаагүй албан тушаалтан, хяналтын чиг үүргээ гүйцэтгээгүй байгаль хамгаалагч, холбогдох албан хаагчдыг хуулийн байгууллагад шилжүүлж, ажлаас шууд чөлөөлөх аж.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/372 дугаар “Ойгоос хуш модны самар бэлтгэж ашиглахыг бүсчлэн тогтоох тухай” тушаалаар тогтоосон дээд хэмжээний хязгаарт хүрсэн Архангай, Булган, Хөвсгөл аймагт хуш модны самрыг үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар түүж бэлтгэхийг 2023 оны аравдугаар сарын 01-ний өдрийг хүртэл хориглосон байгаа билээ.

Эх сурвалж: БОАЖЯ

Ц.Даваасүрэн: Хөгжлийн банкийг хамгийн их үймүүлсэн хүн бол Сангийн сайд Б.Жавхлан
Ц.Даваасүрэн: Хөгжлийн банкийг хамгийн их үймүүлсэн хүн бол Сангийн сайд Б.Жавхлан
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.