Ц.Даваасүрэн: Хөгжлийн банкийг хамгийн их үймүүлсэн хүн бол Сангийн сайд Б.Жавхлан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Даваасүрэн: Хөгжлийн банкийг хамгийн их үймүүлсэн хүн бол Сангийн сайд Б.Жавхлан

/2022.11.03/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн үг хэллээ. Тэрээр:

-2023 оны Төсвийн тухай хуулийг дагасан хуулиуд дотор нэг тогтоол бий. Энэ тогтоолын 2-т Хөгжлийн банкны гадаад зээлийн өрийг төр баталгаа гаргаж төлнө гэсэн заалт байгаа. Б.Жавхлан чи энэ заалтаа татаж ав аа. Чи хамгийн их Хөгжлийн банкийг үймүүлсэн. Чиний менежер н.Мөнхбаяр Зээлийн газрын дарга, танил хүүхэн н.Уянга чинь Зээлийн санхүүжилтийн хэлтсийн захирал хийсэн. н.Пүрэвсүрэн чинь "Ди Би Эм" лизингийн захирал болсон. Хөгжлийн банкны 40 гаруй тэрбум төгрөгийн хадгаламж байршуулсан нь өнөөдөр байхгүй. Үүнийг хэн төлөх вэ. Чи хаана сан байна, хаана банк байна бүгд рүү нь гараа дүрж байна. ЖДҮ, Бичил санхүүжилтийн хөгжлийн сан, Төрийн банк ч тэр бүгд рүү нь гар дүрсэн.

Арилжааны банкуудын зээлийн хүүгийн зөрүүд олгодог 60 гаруй тэрбум төгрөг төсөвт бий. Одоо бүр энийг олгоод банкуудын захирлуудыг удирддаг болчихсон. Зээлээр мэргэшчихсэн ийм хүн Сангийн сайд хийгээд бүх сан, банканд луйвар хийж байна. Худлаа гэвэл чи намайг УИХ-ын Ёс зүйн байнгын хороонд өгөөрэй гэв.

Хятад улс сансрын станцынхаа сүүлчийн бүрдэл хэсгийг дэлхийгээс хөөргөлөө
Хятад улс сансрын станцынхаа сүүлчийн бүрдэл хэсгийг дэлхийгээс хөөргөлөө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.