/2022.11.02/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулсан юм.
Энэ үеэр тэрээр ЗГХЭГ-ын дарга асан Ц.Нямдоржыг Хонгконг хотод суух Ерөнхий консулаар томилох асуудал яригдаж байна гэх мэдээлэлтэй холбоотойгоор тайлбар өглөө. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Ц.Нямдорж гуайг Хонгконг хотод суух Ерөнхий консулаар томилох асуудал яригдаагүй. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайдын саналаар ШШГЕГ-ын дарга Д.Загджавыг чөлөөлж, оронд нь ЦЕГ-ын дэд дарга О.Амарсанааг томилсон. Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн саналаар дэд сайд Б.Мөнхжинг үүрэгт ажлаас нь чөлөөлж, МОНЦАМЭ агентлагийн захирал Г.Амартүвшинг томилсон гэлээ.