Ж.Ганбат: Компанийг эрсдэлд оруулахуйц үйлдэл гаргасан албан тушаалтнуудыг чөлөөлж, АТГ-д хандсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Ганбат: Компанийг эрсдэлд оруулахуйц үйлдэл гаргасан албан тушаалтнуудыг чөлөөлж, АТГ-д хандсан

/2022.11.02/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг албаныхан танилцуулж байна.

Энэ үеэр Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат:

-"Эрдэнэс Тавантолгой" компанид оффтейк нөхцөлтэй дөрвөн гэрээ байна. Засгийн газраас энэ гэрээнүүдийг ил болгох асуудлыг тавьсан учир бид хуулийн дагуу харилцагч талаасаа зөвшөөрөл авч ил болгоно. Мөн боловсон хүчинтэй холбоотойгоор хэд хэдэн томилгоог хийсэн байгаа.

Би "Эрдэнэс Тавантолгой" компанид аравдугаар сарын 26-ны өдөр томилогдож очсон. Аравдугаар сарын 25-ны өдөр 70 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй гэрээ орж ирсэн. Түүний урьдчилаа төлбөр болох 20 тэрбум төгрөгийн гүйлгээг хийхээр надад танилцуулсан. Би үүнийг нь нягталж үзэхэд ямар нэг барьцаа, баталгаагүй, компанийг эрсдэлд оруулахуйц, хувийн хэвшлийн компанид давуу байдал олгохуйц санхүүжилтийг гаргахаар оруулж ирсэн байсан. Тиймээс Санхүүгийн албаны дарга, зохион байгуулсан худалдан авах газрын дарга, ерөнхий нягтлан, уул уурхайн газрын дарга, дотоод хяналтын дарга нарыг албан тушаалыг нь өөрчилсөн. Энэ үйлдлийг нь шалгуулахаар АТГ-д өгсөн. Хууль хяналтынхан шалгах байх. Төрийн өмч эрсдэлд орох ёсгүй. Компанийг эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх байдлаар хяналт тавьж ажиллах үүргээ биелүүлээгүй учраас эдгээр хүмүүсийг ажлаас нь чөлөөлсөн гэлээ.

Катар улсын Доха хотод “Нүүдэл” үзэсгэлэн дэлгэгдлээ
Катар улсын Доха хотод “Нүүдэл” үзэсгэлэн дэлгэгдлээ
 
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн санал, зөвлөмжийг УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэхээр тогтлоо
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн санал, зөвлөмжийг УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэхээр тогтлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.