Ачааны автомашинууд мөргөлдөж, гал гарсны улмаас жолооч нар нь амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ачааны автомашинууд мөргөлдөж, гал гарсны улмаас жолооч нар нь амиа алджээ

/2022.10.31/: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн Зайрмагт гэдэг газарт 2 автомашин шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 ангийн алба хаагчид 40 км замыг туулан очсон байна.

Хэргийн газар очиход Цогтцэций сумаас “Цагаан хад” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан иргэн Ж, иргэн Ө нар хоёул "Шаанкси" гэх загварын ачааны автомашинтай явж байгаад мөргөлджээ. Мөргөлдөөний улмаас хоёр автомашины бүхээг, урд дугуй тус тус шатаж байсныг Онцгой байдлынхан 24 минут ажиллаж унтраасан байна. Харамсалтай нь, гал түймэрт өртсөн 43, 48 настай хоёр жолооч хоёул амиа алджээ.

Хэргийг Цогтцэций сумын Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн ахлах зохицуулагчид шилжүүлэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

“Итэвонд нас барсан хүмүүсийн дунд Монгол Улсын иргэн байхгүй“
“Итэвонд нас барсан хүмүүсийн дунд Монгол Улсын иргэн байхгүй“
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.