“Итэвонд нас барсан хүмүүсийн дунд Монгол Улсын иргэн байхгүй“
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Итэвонд нас барсан хүмүүсийн дунд Монгол Улсын иргэн байхгүй“

/2022.10.31/ БНСУ-ын Сөүл хотын Юнсан дүүргийн Итэвон хороонд энэ сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө болсон ослын улмаас одоогийн байдлаар 151 хүн нас барж, 82 хүн гэмтсэн харамсалтай үйл явдал болоод байна.

Суугаа орны холбогдох төрийн байгууллагууд ослын шалтгаан, нас барагсдын хувийн байдлыг тогтоохоор ажиллаж байна.

Аравдугаар сарын 30-ны өдрийн 09:55 цагийн байдлаар нас барсан иргэдийн дунд Монгол Улсын иргэн байхгүй гэж холбогдох цагдаагийн газраас мэдэгдээд байна.

Осолд өртөж ар гэртэйгээ холбоо тасарсан тохиолдолд иргэд ЭСЯ-ны шуурхай утас 010-8205-3464 дугаарт холбогдоно уу гэж Сөүл дэх Монгол Улсын Элчин Сайдын Яамнаас мэдээллээ.

Манай боксчид Амманыг зорилоо
Манай боксчид Амманыг зорилоо
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.