/2022.10.31/: Йорданы нийслэл Амман хотод боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 13-нд болно.
Тэмцээнд Монгол Улсаас дасгалжуулагч Ж.Энхтөр, О.Батхүү, Б.Эрдэнэбаяр нарын удирдлага дор эрэгтэй ес, эмэгтэй найман тамирчин хүч үзнэ. Баг тамирчид тус тэмцээнд оролцохоор өчигдөр Амманы зүг хөлгийн жолоо залжээ.
Азийн АШТ-д тулалдах Монголын боксчид:
Эрэгтэйчүүдийн
- 48 кг: О.Өнөболд
- 51 кг: Х.Энхмандах
- 54 кг: Д.Ганболд
- 57 кг: Г.Лундаа
- 60 кг: Б.Буяндалай
- 63.5 кг: Б.Төгөлдөр
- 67 кг: Б.Чинзориг
- 71 кг: О.Бямба-Эрдэнэ
- 75 кг: Ж.Отгонжаргал
Эмэгтэйчүүдийн
- 48 кг: Б.Жанаргуль
- 50 кг: Б.Мөнгөнсаран
- 52 кг: Л.Алтанцэцэг
- 54 кг: О.Есүгэн
- 57 кг: М.Намуун
- 60 кг: Т.Номин-Эрдэнэ
- 63 кг: У.Шинэцэцэг
- 70 кг: Э.Эрдэнэтуяа
Эх сурвалж: БТСУХ