​​​​​​​УНТЭ “Зүрхний аблаци“ эмчилгээг амжилттай нэвтрүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

​​​​​​​УНТЭ “Зүрхний аблаци“ эмчилгээг амжилттай нэвтрүүллээ

/2022.10.31/: Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг нь 2020-2024 оны стратеги бодлогын хүрээнд “ ЗҮРХНИЙ ТӨВ”-ийн үйл ажиллагааг өргөжүүлэн зүрхний хэм алдалт, зүрхний шигдээс, зүрхний мэс засал, эрчимт эмчилгээний нэгжүүд болгон төрөлжүүлэн эмнэлзүйн үйл ажиллагаагаа явуулж байна.

Энэ хүрээнд БНСУ-ын Корeа Их Сургуулийн "АНАМ " эмнэлгийн "Зүрхний хэм алдалт"-ын багтай 2020-оос эхлэн хамтран ажиллаж, туршлага солилцон хоёр эмчийг 6 сарын хугацаатай мэргэжил дээшлүүлэн сургалтанд хамруулсан аж.

Тэгвэл БНСУ-ын Корeа Их Сургуулийн "АНАМ ЭМНЭЛЭГ-ийн Хэм Алдагдлын Шим Жэ Мин профeccороор ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй баг, УНТЭ-ийн Зүрхний Төвийн "Зүрхний Хэм Алдагдал"-ын багтай хамтран "Тосгуурын хэм алдалт, Ховдлын хэм алдалт, Ховдлын дээрх хэм алдалт" оноштой таван тохиолдолд Зүрхний аблаци /түлэх/ эмчилгээг энэ сарын 27-28 ны өдрүүдэд амжилттай хийж гүйцэтгэлээ.

Эх сурвалж: ЭМЯ

Цасанд боогдсон автомашинуудыг гаргажээ
Цасанд боогдсон автомашинуудыг гаргажээ
 
Алдарт Дуайт Ховард 15 жилийн дараа дахин Монголд ирлээ
Алдарт Дуайт Ховард 15 жилийн дараа дахин Монголд ирлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.