Цасанд боогдсон автомашинуудыг гаргажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цасанд боогдсон автомашинуудыг гаргажээ

May be an image of outdoors

/2022.10.31/: Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 2022 оны аравдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд их хэмжээний цас орсны улмаас Багахангай дүүргийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд ачааны болон суудлын 70 гаруй автомашины хөдөлгөөнийг саатуулсан.

Сонгинохайрхан дүүргийн Эмээлт, Баруун турууны авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор цас орсонтой холбоотой аюулт үзэгдэл, ослын дуудлага ирээгүй зам даваа хаагдаагүй автомашины хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Алба хаагчдын бэлтгэл бэлэн байдлыг хангуулан ажилласан байна.

May be an image of 2 people and snow

Цасанд боогдсон дуудлагаар ажилласан байдал:

1. Налайх дүүргийн 6-р хороо Тэрэлжийн даваа, Шинэ гүүрний даваанд 80 орчим автомашиныг аюулгүй бүсэд гаргах ажлыг Онцгой байдлын хэлтсийн 34 алба хаагч, 8 автомашинтай үүрэг гүйцэтгэн ажиллав.

2. Төв аймгийн сэргэлэн сум Багахангайгаас Цэргийн ангийн ажилчдын кемп явах зам, БХД-ийн 1-р хороо үйлдвэрийн бүсийн Хөнгөн цагааны үйлдвэр явах зам дагуу 10 гаруй автомашин цасан суусан дуудлагаар Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 16 алба хаагч, 5 нэгж техник, "Хот тохижилт"-оос 1 ковш, 1 цас түрэгч автомашин, "Илч орд" ОНӨАТҮГ-ын 1 ковштой аюулгүй бүсэд гаргахаар ажиллаа.

3. Багануур дүүрэгт төөрсөн 1 удаагийн дуудлагаар Онцгой байдлын хэлтсийн 18 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж байна. Мөн мэргэжлийн ангиас Багануур АЗЗА компанийн 2 шуурхай бүлэг Төв аймгийн Эрдэнэ суманд 10 хүний бүрэлдэхүүнтэй 2 техниктэй, Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллажээ.

Эх сурвалж: НОБГ

Өнөөдөр цас орохгүй, 2-4 хэмийн дулаан байна
Өнөөдөр цас орохгүй, 2-4 хэмийн дулаан байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.