“Стронгмен” тэмцээнд З.Ирээдүй түрүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Стронгмен” тэмцээнд З.Ирээдүй түрүүллээ

/2022.10.13/: Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо, “Мөнххада” компанитай хамтран “Мөнххада стронгмен-2022” тэмцээнийг зохион байгуулав. Хоёр дахь удаагийн тэмцээнд 12 хүчтэн гурван төрөлд эр бярыг сорин өрсөлдлөө.

Тэмцээний нийлбэр дүнгээр Багануур дүүргийн тамирчин З.Ирээдүй тэргүүлсэн бол Ц.Батзориг, П.Ууганбаатар нар удаалав. Тамирчид эхний сорил болох 1.4 тонн жинтэй “RAV-4” автомашин өргөж өрсөлдөхөд П.Ууганбаатар 25 удаа өргөж түрүүлсэн нь онцгой амжилт байв. З.Ирээдүй “Стронгмен” тэмцээнд хоёр дахь удаагаа түрүүлж байна.

Дараа нь 2.5 тонн жинтэй “Land Cruiser 300” автомашин өргөж өрсөлдөхөд цор ганц тамирчин биелүүлсэн нь З.Ирээдүй байв. Тэр “Land Cruiser 300” автомашиныг газраас гурван удаа өргөж түрүүлсэн бөгөөд 2022 оны тус тэмцээнд түрүүлсэн нэгэн.

Мөн зориулалтын налуу тавцанд байрлуулсан “RAV-4” автомашиныг атгах төрлийн тэмцээн болоход Ц.Батзориг түрүүлсэн бол төгсгөлд нь “Land Cruiser 300” автомашин ачсан ачилтын машиныг 30 метр газар чирэх тэмцээн болсон бөгөөд Орхон аймгийн тамирчин Ц.Батзориг 30 метр замыг туулан түрүүлсэн юм. Тэрбээр 6 тонн жинтэй автомашин (ачилтын авто машин дээр “Land Cruiser 300” ачсан байв)-ыг 30 метр газар чирсэн цор ганц тамирчин юм.

Тэмцээнийг МПНХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, гавьяат дасгалжуулагч Д.Баттулга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, МПНХ-ны менежер Б.Энхбаяр нар шүүв.

Ж.Ганбат:  Шинээр бонд гаргаж, төсвийн алдагдлыг санхүүжүүлэхгүй
Ж.Ганбат: Шинээр бонд гаргаж, төсвийн алдагдлыг санхүүжүүлэхгүй
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.