ОХУ-ын иргэн зам тээврийн ослоор амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-ын иргэн зам тээврийн ослоор амиа алджээ

/2022.10.04/: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхан багийн “Шаамар гурав” гэдэг газарт “Волво” загварын ачааны автомашин замын хажуу руу унасан тухай дуудлага Онцгой байдлын газарт бүртгэгджээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 24 км замыг туулан очиход ОХУ-аас Монгол Улсын Орхон аймгийн чиглэлд замын хар тос тээвэрлэж явсан “Волво” загварын ачааны автомашин замын хажуу руу унаж Оросын Холбооны Улсын иргэн, жолооч автомашины эд ангид хавчуулагдаж амиа алдсан байсныг 10 минут ажиллаж цогцсыг гарган, аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн тасгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Экспортыг гурав дахин өсгөх “Монгол хаалгууд”
Экспортыг гурав дахин өсгөх “Монгол хаалгууд”
 
Монгол улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс  тогтоох үндэсний чуулган эхэллээ
Монгол улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс тогтоох үндэсний чуулган эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.