/2021.08.22/ Улсын хэмжээнд сүүлийн өдрүүдэд их хэмжээний усархаг бороо үргэлжлэн орж байгаагаас олон улс, улсын чанартай авто зам, тэр дундаа А27 Лүн-Дашинчилэн-Батцэнгэл чиглэлд их хэмжээний үер бууж авто зам сэтэрч, замын хөвөө усанд угаагдаж, их, бага хэмжээний эвдрэл үүсээд байна.
Цаг агаарын аюулт үзэгдэл, борооны үерийн гамшгаас нийт ард иргэдийг хамгаалах үүднээс Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу, мөн орон нутгаас Улаанбаатар хот руу онцын шаардлагагүй бол хөдөлгөөнд оролцохгүй, явахгүй байхыг онцгой сэрэмжлүүлэн анхааруулж байна.
Шуурхай ажлын хэсэг холбогдох арга хэмжээг авахаар ажиллаж байгаа болно.
Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам