СУДАЛГАА: Метро юу, LRT юу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУДАЛГАА: Метро юу, LRT юу?

“Бидний хамгийн чухал зорилго бол Улаанбаатар хотыг “20 минутын хот” буюу хот доторх зорьсон газартаа 20 минутын хугацаанд явган болон нийтийн тээвэр ашиглан хүрэх боломжтой хот болгох юм” хэмээн судалгааны багийнхан судалгааныхаа “Хотын нийтийн тээврийг хөгжүүлэх санал” хэсэгтээ өгүүлжээ.

Энэ бол “Их багтаамжийн нийтийн тээврийн систем нэвтрүүлэх судалгаа”-ны багийнхан юм. Судалгааны баг:

Судалгааны багт олон жилийн туршлагатай гадны зөвлөхүүд мөн орж ажиллажээ.

СУДАЛГААНЫ АРГАЧЛАЛ:

Судалгааны аргачлал нь дэлхийн бусад хотуудын сүүлийн 10 гаруй жилд хэрэгжүүлсэн их багтаамжийн нийтийн тээврийн 120 гаруй төслүүдийг судлан, Улаанбаатар хотын өнөөгийн нөхцөл байдал, хотын газарзүйн онцлог болон зам тээврийн системийн шинж чанарт тохируулах үүднээс харьцуулалтын судалгаа хийсэн.

Мөн Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө, нийтийн тээврийн төлөвлөлтийн бичиг баримтуудтай уялдуулахыг зорьсон гэжээ. Ингээд нийт 5 үндсэн масс транзитний төслүүдийг авч үзсэн байна.

НЭГ: Тусгай замын автобус BRT

Өндөр хүчин чадалтай, цагийн нарийвчилсан хуваарьтай, хурдтай, найдвартай, ялгарах дүр төрхтэй. Энэ автобусыг хэрэгжүүлсэн хотын нэг бол Богота. Цагт 40 мянган зорчигчийг хүргэдэг. Зориулалтын эгнээ, тодорхой терминал, тусгай тээврийн ашиглалт, үйлчилгээ зэрэг болно.

Нэг км BRT барих зардал: 15 сая америк доллар

ХОЁР: Автомат чиглүүлэгчтэй трам AGT

Энэ тээврийн хэрэгслийг резинэн дугуй ашиглан дэлхий даяар нэвтрүүлсэн. Зардал бага. Барилгын өртөг, хугацаа богино, ашиглалтын чичиргээ дуу чимээ багтай. AGT нь бүрэн автомат удирдлага бүхий тавьсан замынхаа чиглэлээр өргөгдсөн программын багтаамжын хурдан галт тэрэг.

Нэг км AGT барих зардал: 85 сая америк доллар

ГУРАВ: Дан замын тэрэг MONORAIL

Зорчигч юм уу, ачааны тээврийн хэрэгсэлд зориулсан ганц төмөр зам бүхий галт тэрэг. Замынхаа дээгүүр болон дүүжлэгдсэн гэсэн хоёр зорчих хувилбартай. Уян хатан байдал, өндөр хүчин чадал, аюулгүй байдлыг хангасан. Эзлэх талбай бага учир хотын ландшафттай зохицдог. Дуу чимээ, чичиргээ бага, дунд хэмжээний өртгөөр хурдан хугацаанд баригдах боломжтой.

Нэг км Monorail барих зардал: 65 сая америк доллар

ДӨРӨВ: Хөнгөн хурдны галт тэрэг LRT

Хөнгөн хурдны тээвэр /LRT/ нь хот суурин газарт зорчигч тээврийн зориулалттай хос төмөр замт нийтийн тээвэр: Метро болон трам хоёрын нийлмэл загвар. Метротой харьцуулахад бага зардалтай. Тохь тухтай, дуу чимээ багатай. Байгаль орчинд үзүүлэх нөлөө бага. Үндсэндээ газраар, хонгилоор, агаараар буюу гүүрэн хэлбэрээр дамжин өнгөрөх хэлбэрүүдтэй. Хотын гудамжаар автомашины замаас тусгаарласан тусгай замаар чөлөөтэй явдаг онцлогтой. Хөдлөх бүрэлдэхүүн нь уламжлалт трам шиг ч илүү их багтаамжтай, илүү хурдтай, замын баруун талаар явахад тохиромжтой.

Нэг км LRT барих зардал: 35 сая сая америк доллар

ТАВ: Хүнд хурдны галт тэрэг MRT

Mass Rapid Transit /MRT/ буюу хүнд хурдны галт тэрэг нь хот суурин газарт зорчигч тээвэрлэхэд ашигладаг төмөр замын систем юм. Гол шинж чанар нь олон тооны зорчигчийг хурдан хугацаанд нэг дор тээвэрлэх чадалтай. Газар доогуурх хонгилоор мөн агаар дээр гүүрээр явах боломжтой. Газар доогуур хийгддэг тул хот төлөвлөлтөд ямар нэг нөлөөгүй. Дуу чимээ хамгийн багатай, олон нийтэд өгөөжтэй. Замын хөдөлгөөнд нөлөөгүй. Цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөхгүй. Метроны системээр 50 мянга хүртэлх автомашиныг замаас чөлөөлөх боломжтой. Метроны дэд бүтэц, зогсоолын байгууламж нь үнэтэй, мөн метроны зогсоол хоорондын зай их.

Нэг км MRT барих зардал: 150 сая сая америк доллар

Эх сурвалж: Их багтаамжийн нийтийн тээврийн систем нэвтрүүлэх судалгаа

Хүний эрхийн асуудлаар Польш улстай туршлага солилцоно
Хүний эрхийн асуудлаар Польш улстай туршлага солилцоно
 
Бан Ги Мүн: Тогтвортой хөгжлийн зорилгыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд ажил хэрэгчээр хамтрах хэрэгтэй
Бан Ги Мүн: Тогтвортой хөгжлийн зорилгыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд ажил хэрэгчээр хамтрах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.