Орон нутагт амьдарч буй иргэдийн ипотекийн зээлийн хүүг 3 хувь болгох НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орон нутагт амьдарч буй иргэдийн ипотекийн зээлийн хүүг 3 хувь болгох НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ

/2022.09.15/ Хөдөө, орон нутагт шилжин суурьших болон тухайн орон нутагт амьдарч буй анх удаа орон сууц худалдаж авах иргэдэд дараах нөхцөл боломжийг бүрдүүллээ.

Тодруулбал,

  • Ипотекийн зээлийн хүүгийн 6%-ийг 3% болгож хөнгөлж,
  • Урьдчилгаа төлбөрийн 30%-ийн 60%-ийг төр батлан даахаар болжээ.

УИХ-аар Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт оруулж, Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 30%-ийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах эрх зүйн орчин бүрдсэн байна. Мөн энэ оны наймдугаар сарын 10-ны өдрийн Засгийн газрын 301 дүгээр тогтоолоор орон нутгийн ипотекийн урьдчилгаа төлбөрийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх боломжтой болжээ.

Дээрх ажлын хүрээнд хүүгийн зөрүү болох 8 тэрбум төгрөгийг энэ жилийн төсөвт тусгасан байна. Тиймээс уг зээл олгогдож эхэлсэнээр жилд 5,600 хүртэлх өрх хамрагдах нөхцөл бүрдэж байгаа юм.

Одоогоор орон нутгийн ипотекийн зээл олголтыг эхлүүлэх хамгийн сүүлчийн шат буюу орон нутгийн ипотекийн зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээг байгуулахаар Сангийн яам, Монголбанк, Зээлийн батлан даалтын сан, арилжааны банкууд хамтран ажиллаж байна гэж Сангийн яамны дэд сайд С.Мөнгөнчимэг мэдээллээ.

Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн удирдах хорооны VII хурал боллоо
Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн удирдах хорооны VII хурал боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.