Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн удирдах хорооны VII хурал боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн удирдах хорооны VII хурал боллоо

May be an image of 4 people, people sitting and people standing

/2022.09.15/: Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн Удирдах хорооны VII хурал өнөөдөр БОАЖЯ-нд болон цахимаар болж, хурлыг БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Удирдах хорооны дарга Э.Баттулга удирдан явууллав.

Энэ удаагийн хурлаар, төсөл хэрэгжүүлэх нэгжээс төслийн 2022 оны Үйл ажиллагааны төлөвлөгөө, Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт болон санхүүгийн гүйцэтгэлийг Удирдах хорооны гишүүддээ танилцууллаа.

Түүнчлэн, Хөвсгөл аймагт хийгдэж буй Хатгал-Жанхай-Тойлогт, Хатгал-Хүзүүвчийн шил чиглэлийн 37.9 км авто замын барилгын ажлын явц, Хатгал, Ханх, Дадал суманд баригдаж буй хатуу хог хаягдлын ландфилл байгууламжийн барилга угсгалтын ажлын явц, мөн Хатгал тосгонд хийгдэж буй бохир ус цэвэрлэх байгууламжийн барилгын ажлын явцын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.

Энэ удаагийн хурлаар төсөл хэрэгжүүлэх нэгжээс 2022 оны Үйл ажиллагааны шинэчилсэн төлөвлөгөө, Худалдан авах ажиллагааны шинэчилсэн төлөвлөгөө болон төсвийг тус тус танилцуулсныг Удирдах хорооны саналын эрхтэй гишүүд 100 хувийн саналаар баталлаа.

Мөн Чингис хаан аялал жуулчлалын цогцолбор-Мэдээллийн төв, Бохир ус цэвэрлэх байгууламжийн зураг төсөв, барилга угсралт, бараа нийлүүлэлтийн багцын ажлыг зарлах тухай, мөн төслийн хүрээнд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой үнийн өсөлт болон нэмэлт ажлын асуудлууд, Хөвсгөл нуур орчмын газар зохион байгуулалтын төлөвлөгөө, 2023-Монголд зочлох жилийг угтсан аялал жуулчлалыг сурталчлах мэдээлэл сурталчилгааны ажлыг төслийн үйл ажиллагаатай уялдуулах асуудлыг Удирдах хорооны гишүүдэд танилцууллаа. Эдгээр асуудлыг нарийвчлан судалж, Удирдах хороонд дахин танилцуулахыг Удирдах хорооны даргаас үүрэг болголоо.

Эх сурвалж: БОАЖЯ

Манай эмэгтэйчүүд чөлөөтийн ДАШТ-ээс хос мөнгөн медаль хүртлээ
Манай эмэгтэйчүүд чөлөөтийн ДАШТ-ээс хос мөнгөн медаль хүртлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.