Оросууд Азийн нэгэн орны Ерөнхийлөгчид нэр дэвшигчид их хэмжээний мөнгө хандивласан гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оросууд Азийн нэгэн орны Ерөнхийлөгчид нэр дэвшигчид их хэмжээний мөнгө хандивласан гэв

/2022.9.14/ АНУ-ын Тагнуулын мэдээгээр Оросууд 2014 оноос хойш 20 гаруй улс орны сонгуулийн үйл ажиллагаанд нөлөөлөх, улстөрийн нам, нэр дэвшигчдэд зориулж 300 сая гаруй доллар зарцуулжээ.

Энэ нь зөвхөн урьдчилан мэдэж байгаа мөнгөний тоо бөгөөд бодит байдал дээр үүнээс ч илүүг зарцуулсан байж болзошгүй гэв. "Энэ бол ердөө мөсөн уулын орой" хэмээн тодорхойлжээ.

Тун сонирхолтой байж болзошгүй нэг мэдээлэл бол, Азийн нэгэн оронд суух ОХУ-ын Элчин сайд нь тухайн Азийн орны Ерөнхийлөгчид нэр дэвшигчид их хэмжээний мөнгө буюу хэдэн сая доллар хандивласан гэх баримт байна. АНУ-ын Тагнуулын алба нь одоогоор аливаа нэрнүүдийг ил зарлахаас зайлсхийж байгаа аж.

ОХУ нь Албанийн баруун төвийн Ардчилсан намыг 2017 оны сонгуульд ялуулахын тулд 500 мянган доллар зарцуулсан гэнэ.

Ийнхүү улстөрийн нам, нэр дэвшигчдэд зарцуулдаг мөнгөө ОХУ-аас бэлэн мөнгөөр илгээдэг, эсвэл криптовалютаар тооцдог ажээ.

Эх сурвалж: Today.rtl

Монголын хоёр бөх аваргын төлөө барилдана
Монголын хоёр бөх аваргын төлөө барилдана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.