Ч.Доржгочоо агсаны үр хүүхэд, ач зээ нар төрөлх сургуулийг нь засварлажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Доржгочоо агсаны үр хүүхэд, ач зээ нар төрөлх сургуулийг нь засварлажээ

/2022.09.02/: Төв аймгийн Зуунмод хотын 4-р сургуулийн багш, захирлаар ажиллаж байсан Монгол улсын гавьяат багш Ч.Доржгочоо агсаны үр хүүхэд, ач зээ нар төрөлх сургуулийг нь 1,5 тэрбум төгрөгөөр засварлаж шинэ хичээлийн жилээр ашиглалтад оруулж байна.

500 орчим сурагч, 46 багш, ажилтантай тус ахлах сургууль орон нутаг дахь орчин үеийн тохижилттой анхны сургуулиудын нэг болж байгаа юм. Сургуулийн үйл ажиллагаатай өнөөдөр Боловсрол шинжлэх ухааны сайд танилцлаа.

May be an image of furniture, balloon, hospital and indoor

Салбарын сайд энэ үеэр орчин нөхцөл сайжрахын хэрээр сурлагын ахиц амжилт нэмэгдэх ёстойг онцолж байлаа. Мөн шаардлагатай байсан гал тогооны тоног төхөөрөмжөөр хангаж байгаагаа мэдэгдсэн юм. Сургуулийн удирдлагууд хичээл сургалтын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай байдаг зүйлсийг нэг бүрчлэн Доржгочоо сангийнхантай зөвшилцөж, гадна талбайгаас эхлээд анги танхим, спорт заал, тавилга хэрэгсэл гээд бүгдийг иж бүрэн шинэчилжээ.

May be an image of indoorMay be an image of 5 people, people standing, suit, indoor and textMay be an image of furniture and indoorMay be an image of 5 people, people standing, office and textMay be an image of furniture, indoor and textNo photo description available.

Эх сурвалж: БШУЯ

МИАТ ТӨХК-иас МЭДЭГДЭЛ гаргажээ
МИАТ ТӨХК-иас МЭДЭГДЭЛ гаргажээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.