МИАТ ТӨХК-иас МЭДЭГДЭЛ гаргажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МИАТ ТӨХК-иас МЭДЭГДЭЛ гаргажээ

МИАТ ТӨХК мэдэгдэл гаргав | News.MN

/2022.09.02/: Сүүлийн өдрүүдэд "МИАТ" БНХАУ-ын чиглэлийн тийзийг дамлан зарж байна гэх утга бүхий мэдээлэл явах болсон.

Тэгвэл энэхүү асуудлаар "МИАТ" ТӨХК-иас мэдэгдэл гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.

МЭДЭГДЭЛ

Олон нийтийн сүлжээгээр “МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар-Бээжин чиглэлийн нислэгийн үнэ 10, 15сая төгрөгт хүрлээ” хэмээн илт худал ташаа мэдээлэл цацагдаж, МИАТ ТӨХК-ийн бизнесийн нэр хүндэд халдаж байна.

МИАТ ТӨХК-ийн зүгээс дээрх ташаа мэдээлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг өгч байна.

1. МИАТ ТӨХК нь Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас БНХАУ-ын Бээжин хотын чиглэлд нислэг үйлдэхгүй байгаа болно.

2. МИАТ ТӨХК нь БНХАУ-ын Гуанжоу хотын чиглэлд 2022 оны долоодугаар сарын 11-ний өдрөөс эхлэн сард нэг удаа буюу 2022 оны долоодугаар сарын 11, наймдугаар сарын 8-ны өдөр тус тус нислэг үйлдсэн бөгөөд эдгээр нислэгийн тийзний үнэ дунджаар 2.1–2.2 сая төгрөгийн үнэтэй борлуулагдсан.

3. Зарим мэдээллийн сайтууд БНХАУ-ын чиглэлд нисэх нислэгийн тийзийг дамлан худалдаж байгаа тухай мэдээлсэн. МИАТ ТӨХК нь Гуанжоу хотын нислэгийн зорчигчдыг өөрсдийн www.miat.com сайтаар дамжуулан бүртгэсэн бөгөөд энэ бүртгүүлсэн дарааллаар нислэгт бүртгэсэн. Нислэгт бүртгэсэн зорчигчийн овог нэрийг солих боломжгүй юм.

Иймд БНХАУ-ын чиглэлд зорчих хүсэлтэй Зорчигч Та бүхэн олон нийтийн сүлжээ болон хувь хүнээр дамжуулан нислэгийн тийз худалдан авахгүй байх, албан ёсны байгууллагаас нислэгийн тийзээ худалдан авахыг анхааруулж байна.

Эх сурвалж: МИАТ

“Тогтвортой хөгжлийн зорилтууд 2022” Зүүн хойд Азийн бүс нутгийн 6 дахь удаагийн чуулга уулзалт болно
“Тогтвортой хөгжлийн зорилтууд 2022” Зүүн хойд Азийн бүс нутгийн 6 дахь удаагийн чуулга уулзалт болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.