Д.Сумъяабазар: Тэгш, сондгойгоор явуулах журмыг цаашид тогтмол хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: Тэгш, сондгойгоор явуулах журмыг цаашид тогтмол хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй

/2022.09.02/ Хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор автомашинуудыг 7 хоногийн хугацаанд тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулсан билээ. Тэгвэл цаашид энэ байдлаараа үргэлжлэх эсэхэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар тайлбар мэдээлэл өглөө.

Тэрээр:

-Улаанбаатарт хүн ам, барилга байгууламж, автомашины даац 3-4 дахин нэмэгдсэн. Үүнийг шийдвэрлэхийн тулд бид захиргааны шийдвэртэй арга хэмжээнүүдийг авна. Тиймээс Засаг даргын захирамжаар 7 хоногийн хугацаанд автомашиныг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцууллаа. Үүнийг цаашдаа есдүгээр сарын 7-ны НИТХ-аар оруулна.

Ер нь жилийн дөрвөн улиралд, замын хөдөлгөөн цэгцэртэл тэгш, сондгойгоор явуулах төлөвлөгөөтэй байна. Нөгөө талаасаа автомашины хураамж, бүртгэл, дугаар олголт, оношлогоо зэрэг асуудлуудыг Авто тээврийн хэрэгсэлийн хууль дээр нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Хот өөрөө дугаар олголт, бүртгэл, оношлогоогоо хийнэ. Энэ нь агаар орчны бохирдлыг бууруулах, 1 сая 600 иргэний эрүүл аюулгүй байдлыг энэ тэргүүнд тавих ач холбогдолтой гэлээ.

ХСҮТ бүх ажилчдадаа 3 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо
ХСҮТ бүх ажилчдадаа 3 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.